Шинэ мэдээ

ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ, ХҮҮХДЭД ҮЙЛЧЛЭХ ОЛОН НИЙТИЙН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО...

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна. Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна. 157-р цэцэрлэг.

2019.02.14 Дэлгэрэнгүй

#Анхааруулга

10 -с доош насны хүүхдүүдийг олон нийтийн газараар дагуулж явахыг 3 сарын 1 хүртэл хориглосон байна. Менингококкт халдвар. Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг. Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

2019.02.14 Дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД: 2018 оны 5-р сарын 31, 6 дугаар сарын 1-ний өдөр хэт халуун байх тул баярын өдрүүдээр хүүхдийг харгалзах хүнгүй явуулахгүй байх, автозамын осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн АНХААРУУЛЖ байна.

2018.05.30 Дэлгэрэнгүй

УРИАЛГА #ЦАХИМ_ХАЛДЛАГААС_ХҮҮХДЭЭ_ХАМГААЛЪЯ.

Бид #ЦАХИМ_ХАЛДЛАГААС_ХҮҮХДЭЭ_ХАМГААЛЪЯ ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2018.01.30 Дэлгэрэнгүй

Эцэг эхчүүдийн анхааралд томуугийн вакциныг хийнэ

Эцэг эхчүүдийн анхааралд томуугийн вакциныг Угтахуй ӨЭМ-ийн төвөөс нийт хүүхдүүд болон багш, ажилчдад хийх ажил 2017 оны 10 сарын 25, 26-нд зохион байгуулагдаж байна. Вакцин үнэ төлбөргүй хийгдэж байгаа тул та бүхэн хүүхдээ вакциндаа идэвхитэй хамруулна уу.

2017.11.05 Дэлгэрэнгүй

Нэмэлт элсэлтээр хувийн цэцэрлэгт 3-5 насны орж чадаагүй хүүхдүүдийг хамрууллаа.

Нэмэлт элсэлтээр Золбоо, Саруулөргөө цэцэрлэгүүдтэй хамтран 3-5 насны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хамрууллаа.

2017.09.13 Дэлгэрэнгүй

2015 онд төрсөн зорилтод бүлгийн хүүхдүүдийг 2017 оны 08 сарын 21-24 хүртэл бүртгэнэ. Та доорх материалаа бүрдүүлж ирнэ үү.

2015 онд төрсөн зорилтод бүлгийн хүүхдүүдийг 2017 оны 08 сарын 21-24 хүртэл бүртгэнэ. Та доорх материалаа бүрдүүлж ирнэ үү.

2017.08.14 Дэлгэрэнгүй

Шинээр 5 настай 20 хүүхэд авна.

2012 оны 01 сараас 12 сард төрсөн 5 настай 20 хүүхэд авах тул цэцэрлэг дээрээ 2017 оны 08 сарын 21-24 хүртэл уламжлалт аргаар бүртгэж, тоо хэтэрсэн тохиолдолд сугалаа явагдахыг анхаарна уу. Лавлах утас: 70147209.

2017.08.14 Дэлгэрэнгүй

2015 онд төрсөн хүүхдийн цахим бүртгэл явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 2015 онд төрсөн нийт 318 хүүхэд бүртгүүлсэн байна. Та амжиж бүртгүүлсэн үү. Хэрэв бүртгүүлж чадахгүй, мэдэхгүй байгаа бол бид цэцэрлэг дээр бүртгэлийн талаар мэдээлэл өгөх буюу шалгаж өгч байна. Таньд амжилт хүсэе. 2015 оны 01-12 сард төрсөн бүх хүүхэд бүртгэлд хамрагдана.

2017.08.14 Дэлгэрэнгүй

Ажилд авна /70127409 ажлын цагаар/

70127409 ажлын цагаар асуух буюу өөрийн биеэр ирж уулзах

2015.09.09 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 10902
Энэ 7 хоногт 0
Энэ сард 8162
Нийт зочилсон 318486