Танилцуулга

Цэцэрлэг
хүний нөөц
1

ТАНИЛЦУУЛГА:
Тус цэцэрлэг  нь  Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 1986 онд Октябрийн районд  Орос цэцэрлэгээр үйл ажиллагаа нь 1991 он хүртэл явагдаж, 1991 оны 04 сарын 12-нд Монголын талд барилга байр нь шилжин ирж цэцэрлэгийн статусаар ажиллан 12 бүлэг, яслийн 1 бүлэгтэй, 42 ажилчидтай 2-7 насны 280 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулснаас хойш эдүгээ 25 дахь жилдээ СӨБ олгож ирлээ. 2013-2014 оны хичээлийн жилд 12 бүлэгт 530 гаруй  хүүхэд хүлээн авч 14 багш, 12 туслах багш, эрхлэгч, эмч, арга зүйч, нягтлан бодогч үйлчилгээний бусад нийт 42 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2015 онд шинээр 50 ортой 50-80 хүүхдийн өргөтгөлийн 2 бүлгийг ашиглалтанд оруулснаар 2015-2016 оны хичээлийн жилээс 14 бүлэгт 560 гаруй  хүүхэд хүлээн авч 16 багш, 14 туслах багш, эрхлэгч, эмч, арга зүйч, нягтлан бодогч, нярав, үйлчилгээний бусад 12 ажилтан, нийт 47 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. 

ЭРХЭМ ЗОРИЛГО: “ХҮҮХЭД БҮРИЙГ ДЭМЖИЖ ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” 
     
Бага насны хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай, оюун ухааны зохих чадвартай, хүмүүнлэг ёс суртахуунтай гоо зүйн мэдрэмжтэй иргэн болон төлөвшүүлэн, СӨБ олгож сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэхэд энэхүү зорилго оршино.
 
ЭРХЭМ ЗОРИЛТ:    
Хуулиа дээдлэн, хүүхдээ хүндлэж, багшаа хөгжүүлэн, бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хангаж, чанартай сургалт явуулахад оршино.
Тус цэцэрлэг нь 2014-2015 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн 1, 4 хорооны 2-5 насны нийт 530 хүүхэд (бага 2 бүлэг, дунд 3 бүлэг, ахлах 4 бүлэг, бэлтгэл 3 бүлэг нийт 12 бүлэгт 530 хүүхэд суралцаж байна), 2015-2016 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн 2-5 насны 653 хүүхэд (бага 4 бүлэг, дунд 3 бүлэг, ахлах 4 бүлэг, бэлтгэл 4 бүлэг нийт 14 бүлэгт 653 хүүхэд) -ийг авч хүмүүжүүлж байна.  .
      Манай цэцэрлэг нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлын хүрээнд тэдний сурч боловсрох сургалтын орчныг жил бүр баяжилт хийж тэдний сурч боловсрох орчны  эрүүл ахуй, сэтгэл зүйн таатай цэвэр, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
     Сургалтын стандарт арга зүйг боловсронгуй болгох, багш нарын мэдлэг, заах арга, ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байгаа бөгөөд 100% -н СӨБ-ийн мэргэжилтэй багштай, 71% нь мэргэжлийн зэрэгтэй, 28% нь магистр, 85% нь бакалаврын зэрэгтэй боловсон хүчнээр хангагдсан байна.
       Манай цэцэрлэг нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлын хүрээнд тэдний сурч боловсрох сургалтын орчныг жил бүр баяжилт хийж тэдний сурч боловсрох орчны  эрүүл ахуй, сэтгэл зүйн таатай цэвэр, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ОНЦЛОГ:
Хүүхдийн хөгжлийн суурь хэрэгцээний нэг, эрүүл өсөж хөгжих анхдагч илрэл болох хөдөлгөөнд тулгуурлан хүүхдийн бүх талын хөгжлийн хангаж ажилладаг.
Өөрсдийн хөдөлмөрөөр байгаль экологийн орчин бүрдүүлж, хүүхдийг хөдөлмөрийн энгийн дадалд сургах, эх дэлхий, байгалийг танин мэдэх, нандигнан хайрлах арга ухаанд суралцаж байна.
Бүтээлч санаачилгатай, эвсэг хамт олон бүрдсэнээр олон нийтийг хамарсан бүх талын арга хэмжээнд тогтмол амжилттай оролцож ирсэн. 

МАНАЙ ХАМТ ОЛНЫ АМЖИЛТААС:

 2011 онд Нийслэлийн “ Хүүхдэд ээлтэй байгууллага” болж өргөмжлөл,
 2014 оны "Төрийн өмчийн шилдэг цэцэрлэг",
 2015 онд Нийслэлийн тэргүүний тохижилттой "Анхдагч" цэцэрлэг,
 2016 онд Баянгол дүүргийн 4-р хорооны шилдэг аж ахуйн нэгж байгууллага,
 2018 онд Нийслэлийн Биеийн тамирын шилдэг хамтлагаар шалгарлаа. 


Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 10880
Энэ 7 хоногт 0
Энэ сард 8140
Нийт зочилсон 318464